УИХ-д МАХН-ыг О.Баасанхүү гишүүн төлөөлдөг тул МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй. Одоогоор тус намыхан Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулаагүй байна. Тэгвэл яг одоо МАХН-ын Бүх ард түмний үндэсний их хуралдай болж байна. Тус хуралд УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар оролцож, үг хэлж байна. Маргааш өглөө 10.00 цагт тус намын Бага чуулган болно. Энэ чуулганаар тус намаас Ерөнхийлөгчид өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах юм байна. МАХН-ын 6 гишүүн сонгуульд өрсөлдөх хүсэлтээ илэрхийлжээ.
Сэтгэгдэл (17)