Улс төрийн хоёр гол хүчин болох АН, МАН-ууд өнөөдөр нэр дэвшигчдээ албан ёсоор танилцууллаа. Ингэснээр МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга нар Монгол Улсын тав дахь ерөнхийлөгч болохын төлөө өрсөлдөх болж байна.
МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшсэн бол сонирхолтой тулаан өрнөх байлаа. Гэвч шүүхээс түүнийг нэр дэвшүүлэх боломжгүй гэсэн учир МАХН өөр сонголт хийхээс өөр аргүйд хүрчээ. Маргааш өглөө 10.00 цагт МАХН-ын Бага чуулган болно.
Энэ чуулганаар тус намаас Ерөнхийлөгчид өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах юм байна. МАХН-ын 6 гишүүн сонгуульд өрсөлдөх хүсэлтээ илэрхийлжээ.