УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийг /шинэчилсэн найруулга/ хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Завхан аймгийн Идэр суманд болсон харамсалтай үйл явдлын талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогоос асуулаа. Тэрбээр “Идэр суманд үнэхээр харамсалтай юм болсон. Хэрэг гарсныхаа дараа ТАЗ-өөс Ажлын хэсэг байгуулан ажилласан.
Ингээд Завхан аймагт сүүлийн 12 жилийн хугацаанд хийсэн томилгоо болон тухайн үеийн томилгооны асуудлыг сайтар судалж, архив үүсгэсэн. Томилгоо хооронд зөрчил үүсэн зүйл гарсан юм билээ. Учир нь шалгалтаар нэгээр гарсан хүнийг томилоогүй байсан. Тиймээс Салбар зөвлөлөөс хуульд нийцүүл гэсэн шаардлагыг тавьсан. Бүх хүнээс тайлбар авч нэгтгэсэн байгаа” гэлээ.
Сэтгэгдэл (1)