УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийг /шинэчилсэн найруулга/ хэлэлцэж байна. Тус хуулиар төрийн албан хаагчдыг шатлан дэвших тогтолцоогоор албан тушаал ахиулахаар тусгажээ.
Энэ нь төрийн албыг тогтвортой, мэргэшсэн болох зорилготой гэдгийг хууль санаачлагч хэлж байна. Мөн хүнд нь тохируулж сонгон шалгаруулалт зарладаг явдал энэ хууль батлагдвал зогсоно гэлээ. Учир нь тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хуульчилж, ажлын байрны тодорхойлолтыг ТӨЗ 6 жилд нэг удаа өөрчлөх аж. Сүүлийн 10 жилийн хугацаанд Төрийн албаны зөвлөлд 3200 гаруй гомдол иржээ.
Үүнээс сүүлийн нэг жилд 630 төрийн албан хаагч хууль бусаар халагдсан хэмээн гомдол мэдүүлнээс ТӨЗ 29 иргэнийг буцааж ажилд нь авсан байна. Үүнээс 6 хүн нь одоогоор ажилдаа томилогдож чадаагүй байна аж. Учир нь тус зөвлөл чиглэл өгөх үүрэгтэй ч хяналт тавьж чяадахгүй байгаа аж.
Сэтгэгдэл (7)