МАН-аас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тус намын дарга М.Энхболдыг нэр дэвшүүлэх болсон. Харин МАХН-аас хэн нэр дэвших нь тодорхой байна.
Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө МАН, МАХН хамтарч оролцох санаачилгыг зарим гишүүд нь гаргаж, ажлын хэсэг гарч ажилласан боловч үр дүн хүрээгүй. Тэгвэл энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-тай хамтран оролцох талаар ярилцсан уу гэсэн сэтгүүлчийн асуултад “2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр МАХН-тай хамтран ажиллах асуудал яригдаж байсан.
Тухайн үед Ч.Хүрэлбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан юм. Тэр үед МАХН-ын даргын шаардлагыг хүлээж авах боломжгүй гэж үзэн сонгуульд дангаараа оролцсон. Тэрнээс хойш хамтран ажиллах талаар яриа гараагүй” гэлээ.