МАН-аас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тус намын дарга М.Энхболдыг нэр дэвшүүлэх болсноо албан ёсоор танилцууллаа. Энэ талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийсэн юм. Тус нам өчигдөр буюу энэ сарын 03-нд Бага хурлаа хийж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулсан.
МАН өнгөрсөн зургаан сарын хугацаанд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 50 мянган иргэний дунд Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхийг хүсч байгаа талаар судалгаа явуулжээ. Судалгаанд оролцсон иргэд МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд, гишүүн Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Шадар сайд У.Хүрэлсүх нарыг нэрлэсэн байна.
Судалгааны дүнг намын бага хуралд танилцуулах үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Шадар сайд У.Хүрэлсүх нар нэрээ татжээ. Ийнхүү намын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар өрсөлджээ. Бага хуралд оролцсон 259 гишүүний 85.7 хувь нь М.Энхболдыг дэмжсэн байна.
Сэтгэгдэл (3)