МАН-ын бага хурлын VIII хуралдаан өчигдөр Тусгаар тогтнолын ордонд болсон. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулж, Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцсэн юм.
Өнөөдөр тус намаас 11.00 цагт хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн хурлаар бага хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэх ажээ.
Тэгвэл АН-аас мөн мэдээлэл хийхээр зар тараажээ. Тэд 12 цагаас өөрийн байран дээрээ мэдээлэл хийх бол МАХН-ын Их хуралдай өнөөдөр 14 цагаас болох аж.