МАН-ын VIII Бага хурал завсарлаад байгаа ч М.Энхболд Ерөнхийлөгчид нэр дэвшихээр болсон гэдгийг эх сурвалжууд хэллээ. Өөрөөр хэлбэл Бага хурлын гишүүдийн дийлэнх нь М.Энхболд Ерөнхийлөгчид нэр дэвшихийг дэмжсэн байна. Санал хураалтын дүнгээр М.Энхболд 237, Ц.Нямдорж 27 хүний санал авсан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар МАН-ын Удирдах зөвлөлөөс тун удахгүй мэдээлэл хийх ажээ.
Тус намын Удирдах зөвлөлөөс УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын нэрийг Бага хуралд оруулсан юм. Улмаар Бага хурлын гишүүдийн дунд нууц санал хураалт явуулсан. Одоогоор саналыг тоолж байгаа бөгөөд дүн гарахаар хуралдаан үргэлжилж, хоёр дахь асуудлаа хэлэлцэх аж. Энэ удаагийн хуралдааныг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар даргалж, Архангай аймгийн Засаг даргын орлогч дарга Б.Болормаа оролж байгаа. Хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэхээр тогтсон. Тодруулбал, эхний ээлжид нэр дэвшигчийг тодруулна, улмаар нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг батална.
Сэтгэгдэл (38)