Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө буюу 2017 оны 5 сарын 2-ноос эхлүүлж 5 хоногийн хугацаанд дуусгана.
Энэ хугацаа дууссан өдрөөс хойш 5 хоногт /2017-5-11-ний дотор/ багтаан нэр дэвшигчдийн баримт бичгийг сонгуулийн төв байгууллагад ирүүлнэ.
Сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор буюу 2017-5-14-ний дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргах юм.
Сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор /2017-5-17-ний дотор/ нийт нэр дэвшигчийг улсын хэмжээнд нийтэд мэдээлэх аж.
Сэтгэгдэл (1)