УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ.
Гишүүдийн зүгээс хуулийн төсөлд хүүний асуудлыг ойлгомжтой тодорхой болгох, ОУ-ын стандартад нийцсэн зохицуулалтуудыг тусгах, арилжааны банкуудтай өрсөлдөж мэдэхээр байгаа зарим салаа утгатай заалтуудыг хасах, хөрөнгийн зах зээлийг дэмжих асуудалтай хуулийг уялдуулах мөн ипотекийн зээлийн санхүүжилтын эх үүсвэрийг босгоход ашиглах зэрэг саналуудыг дэвшүүлсэн юм.
Ингээд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлснээр өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан өндөрлөв.