УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж, хууль санаачлагчид, ажлын хэсгийнхэн хариулж байна. Өнөөгийн зарлагдаад байгаа оффшор данстай улстөрчдийн дунд Л.Элдэв-Очир гишүүний нэр байгаа. Тэгвэл тэрбээр өөрийгөө буруугүй, гүтгүүлсэн, буруугүй гэдгээ нотолмоор байна гэлээ.
Тэрбээр “Оффшорын асуудал цөөн хэдэн хүний хийж байгаа ажил. Нэлээд маргаан дагуулсан хууль болох байх. Маш олон хүн гүтгэж, гүтгэгдэж байна. Бизнес эрхэлж байсан хүний хувьд 17 тэрбум төгрөг нуусан гэдэгт итгэхгүй байна. Түүнчлэн би гэм буруугүй. Хууль батлагдвал түүнийгээ нотолчихмоор байна. Сүүлдээ бүр иргэд “Оффшорчин царайлчихаад том байнаа” гэж мэндцгээж байна. Оффшор гэдэг хадны мангаа гараад ирж. Дуртай нэг нь гүтгэх асуудал баймааргүй байна” гэв.
Харин үүний харуид УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Нийтлэг зохицуулалтаар явагдана. Ирэх 5 дугаар сарын 10 гэхэд оффшор бүхий хүрээгээ тодорхойлно. Хэрвээ данстай бол гурван сарын дотор түүнийгээ татах үүрэг хүлээнэ. Үүнийг АТГ хянаад явчихна. Ер нь АТГ, ТЕГ, Монгол банкны удирдлагуудад нэг зүйлийг хэлмээр байна. 17 тэрбум төгрөг нуусан гэж яриад байна. Эдгээр байгууллагууд нийлээд хамтарсан ажлын хэсэг байгуулаад үнэнийг тогтоогооч. 17 тэрбум төгрөгийг 100 доллараар хэмжвэл нэлээд хэдэн машин доллар болно. 10 гаруй тэрбум долларын эдийн засагтай оронд 17 тэрбум төгрөг үнэхээр гадагшаа гарчихсан юм уу гэдэгт эцсийн цэг тавьмаар байна” гэлээ.
Сэтгэгдэл (9)