УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байна. Энэ хуулийг баталснаар төрийн албанд ажиллаж буй 39800 хүн оффшор бүсэд данс нээлгэх эрхийг нь хааж байгаа юм. Мөн ХОМ маягтыг шинэчлэх ажил хийгдэнэ. Хэрвээ хууль зөрчвөл эргүүлэн татах, албан тушаалаас нь түтгэлзүүлэхээс эрүүгийн хэрэгт татах маягаар зохицуулагдсан гэдгийг хууль санаачлагчид хэллээ. Мөн АТГ-ыхан эдгээр оффшорт данстай гэх нэр бүхий улстөрчдийн мэдээллийг нягталж байгаа гэнэ. Тэд ОУ-ын байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Нэмэлтээр баримт, мэдээлэл авахаар хандсан байгаа аж. Хэрвээ хангалттай нотлох баримттай болчихвол эрүүгийн хэрэг үүсгэх боломжтой гэдгийг АТГ-ын мэргэжилтэн хэллээ.
Сэтгэгдэл (8)