УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан.
Тэгвэл дөнгөж сая Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авах горимын санал гаргасан ч УИХ-ын дарга М.Энхболд тав хоногийн завсарлага өгөх боломжгүй хэмээгээд гурван цагийн завсарлага өглөө.
УИХ дахь ардчилсан намын бүлэг өнөөдөр 5 хоногийн завсарлага авах горимын санал гаргасан. Тэд завсарлага авах үндэслэлдээ:
1. ОУВС-ын “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг боловсруулахад ОУВС оролцсон, үгүй эсэхийг зайлшгүй тодруулах шаардлагатай байна.
2. Өнгөрсөн жилүүдэд нэг сая 100 мянган хүүхдэд 223 тэрбум төгрөгийг эдийн засгийн хүндрэлтэй ч гэсэн олгож болж байсан. Харин одоо ОУВС-ийн шаардлагаар гэх үндэслэлээр хүүхдийн мөнгийг 50 хүртэл хувиар танаж, хүүхдийн мөнгийг төлөх нь гэдэг ойлгомжгүй зүйлийг оруулж ирж байгаа. Тэгсэн хэрнээ сайд нарын багц 400 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгааг бид заавал эргэж харах ёстой.
3. Тэтгэврийн насыг 65 нас хүргэх дэлхийн жишигт хүргэх гэдэг нь маш олон иргэдийн бүхимдлыг төрүүлж байна. Монгол хүний дундаж наслалт 65 нас байдаг. Гэтэл манай улсын тэтгэврийн нас дэлхийн жишигтэй таарах уу үгүй юу гэдэг бас эргэлзээтэй байна.
4. Импортын онцгой албан татварт ард түмний унаа болсон приус машины татварыг онцгой албан татварт хамааруулахаар орж ирж байгаа. 0-3 жилийн буюу өөрөө хэлбэл шинэ приус машинд 350 мянган төгрөг, дээшлээд 5 сая төгрөг хүртэлх татвар төлөхөөр оруулж ирж байгааг заавал залруулах нь зүйтэй гэж үзэж байна.
5. Иргэдийн татварын ачаа маш ихээр нэмэгдэж байна. Цалинг 3 жил нэмэхгүй царцаана гэчихээд шатлалтай цалинруу оруулаад хамгийн дээд талын татварыг 25 хувь хүртэл буюу 42 сая төгрөгөөс дээш жилийн орлоготой иргэнд 4/1-ийг нь орлогын татвар болгон авах нь зөв үү буруу юу гэдгийг эргэж харах хэрэгтэй.
6. Эдийн засгийн хямралтай үед нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх нь буруу гэж үзэж байгаа. Энэ нь аж ахуйн нэгжид асар том ачаа болж байна.
7. ОУВС орлогоо нэмэгдүүлж, зарлагаа хас алдаглаа бууруул гэсэн шаардлага тавьж байгаа. Харамсалтай нь орж буй төсөв нь орлого нь хасагдаад зарлага, алдагдал хоёр нэмэгдээд орж ирж байгааг зайлшгүй харах ёстой. Энэ бол ОУВС-ийн хамгийн гол зарчмын зөвлөмжийг хангаагүй төсөв орж ирсэн байна.
8. Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа гадаад боловсрол эзэмшиж байгаа 450 гаруй цэргийн алба хаагчийг сурах боломжгүй болгох байгаа хуулийн төсөл орж байна. Цэрэг офицерын нийгмийн халамж алдагдаж байгаа” гэх үндэслэлүүдээр тав хоногийн завсарлага авах санал гаргасан юм.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (8)