Нийтлэлч Баабар буюу Б.Батбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болжээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн нийтлэлээрээ дамжуулан олон нийтэд мэдээлсэн байна.
Тодруулбал "Би Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байна" гэх нийтлэлдээ "...Хэдийгээр намайг дээрэмчдийн толгойлогчид хавчин гадуурхаж, нэр төрөөр минь оролдож, алив шатны сонгуулиас шахан зайлуулж байгаа ч гэсэн би Ардчилсан Намын ууган гишүүн, аль ч сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэй бодгал. Би ямар ч бүлэглэлд хамаарч байгаагүй төдийгүй тэднийг жигшиж аль болох зай барьж явсаар өдий хүрлээ.... Манай ард түмний ихэнхи нь намайг таних болов уу? гэж найдаж байна.
Иймээс аль нэг улс төрийн хүчинг төлөөлж Ерөнхийлөгчид нэр дэвшин сунгаа явуулахад өөрийгөө тэргүүлж чадна гэж итгэж байна.....Мэдээж би Ерөнхийлөгчөөр сонгогдвол хэдхэн жилийн дотор улс орноо бүрэн эмхэлж эрүүл саруул болгож хүчрэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ энэхүү том эрх мэдлээр дамжуулан төрийн гол багана болсон улс төрийн намуудыг мафийн гараас салгаж дөнгөнө...Би төрийг байх ёстой газар нь тавихын төлөө байна. Та нар дэмжвэл чадна..." хэмээн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноо зарлалаа.
Б.Энхжин
Сэтгэгдэл (34)