УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн дагалдах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд хос тэжээлт автомашинд татвар ногдуулж байгаа асуудлыг нэлээд шүүмжилсэн.
Тухайлбал УИХ-ын гишүүн З.Нарантуяа 100 хувь тэглэсэн байсан "приус" маркийн машины татварыг 50 хувь ногдуулахаар оруулж ирснийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, , "Цахилгаан эх үүсвэртэй машиныг бусад улс орнууд урамшуулж байхад манай улс яагаад татвар тавьж байна вэ" гэсэн асуултыг тавьсан.
Харин үүний хариуд “Сангийн сайд Б.Чойжилсүрэн эл асуултад, "Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр болон цахилгаан тэжээлт автомашинд онцгой албан татвар ногдуулснаар 2017 онд 32,3 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ. Хос тэжээлт машины хэрэглээнд бусад улс орнууд урамшуулал олгодог ч татвартай байдаг. Өөрөөр хэлбэл, манай улс шиг 100 хувийн татварын хөнгөлөлт үзүүлдэггүй. Тиймээс 50 хувиар тооцож татвар авахаар болж байна" гэсэн юм.
Сэтгэгдэл (9)