УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа. Үүнтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж хариулт авсан.
Ч.Хүрэлбаатар: -ОУВС-тай хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх гэж байгаад сайшаалтай хандаж байна. Гэхдээ хэлэлцээ маш муу болсон байна. Эдийн засгийн өсөлтийг 2017 онд 3.1 хувь гэж тооцоолж төсвөө баталсан шүү дээ. Гэтэл яагаад 2017 онд эдийн засгийн өсөлт буурна гэж тооцоолсон юм бэ. Том төсөл, хөтөлбөрүүд хөдлөхгүй юм уу. Та нар төмөр замаа хөдөлгөхгүй гэж ОУВС-тай тохирсон юм уу. Яагаад?
Б.Чойжилсүрэн: -Хэлэлцээр муу хийсэн гэж та дүгнэж байхад, энэ бол таны л дүгнэлт. Эдийн засгийн өсөлтийг -0.2 болгож оруулж ирсэн. Төсвийн тодотголыг нөөцтэй тооцоолчих гэж ОУВС-гийнхан хэлсэн. Ингэж хасахтай тооцохгүй бол ОУВС-гийнхан захирлуудын зөвлөлөөр оруулахад хэцүү гэж хэлсэн. Аль аль талдаа болгоомжтой хандсан. Бодит байдал дээрээ 2017 онд эдийн засгийн өсөлт хоёр хувь болохоор байгаа. Том төсөл, хөтөлбөрүүдээ бүгдийг нь хөдөлгөнө. Бүгдийг нь хөдөлгө гэх шаардлага хүртэл ОУВС-гийнхан тавьж байгаа. Гэхдээ 2018, 2019 оны төсөвт шилжүүл гэсэн байгаа.
Ч.Хүрэлбаатар: -ОУВС тэгвэл худлаа төсөв баталчих, хасах болгочих гэж хэлсэн юм байна ш дээ. Би л лав тэгж худлаа төсөв батлахгүй. Ингэж хэн хэнээ хуураад яах вэ. Хоёрдугаарт он шилжүүлж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ 20 гаруй тэрбум биш шүү. Дор хаяж хоёроор үржүүлэх ёстой шүү. Ингэж худлаа хэлж болохгүй.
Б.Чойжилсүрэн: -Ч.Хүрэлбаатар дарга жаахан хэтрүүлчих шиг боллоо. Ер нь бол санхүүжилтийн дүн өндөр байна. ОУВС-гийнхны хэлснээр эдийн засгийн өсөлт нэмэх байвал захирлуудын зөвлөлөөр тодорхой санал шүүмж гарна гэсэн. Нөөцтэй байх тал дээр хаа хаанаа боловсруулалт хийсэн.
Гишүүд ийн асуулт асууж, хариулт авлаа. Ингэснээр УИХ-ын үдээс өмнөх чуулганы хуралдаан завсарлалаа.
УИХ-ын чуулганы хуралдаанаар 2017 оны улсын төсвийн тодотголын анхны хэлэлцүүлгийг хийж байгаа. Энэ үеэр Ч.Хүрэлбаатар гишүүний хэлсэн үг анхаарал татав. Тэрбээр Бондын төлбөр төлөхдөө тулгаад, олигтой зүйл тохироогүй хөтөлбөр оруулж ирлээ. Харамсалтай. Нөхцөл байдал өөр байх үе наймдугаар сараас хэлэлцээд явсан бол арай өөр хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой байсан болов уу гэж үзэж байна. Ойлгомжгүй зүйлүүд байна. Яагаад эдийн засаг 2017 онд унана гэж тооцож байгаа юм бэ. Эдийн засаг унана, уналт үргэлжилнэ гэдгийг та нар яаж тооцож оруулж ирж байгаа юм. Бидний баталж өгсөн дээр 3.6 хувиар өснө гэж оруулж ирсэн. Гол гарц төмөр зам яагаад явахгүй байгаа юм. Гачууртнаас өөр орд байхгүй байгаа юм. Яагаад өмч хувьчлалыг зогсооно гэж ярьж байгаа юм. Юу ч хийхгүй, зээл авна гэсэн ийм төсөв оруулж ирэх бол энэ эдийн засгийн өсөлт чинь -0.5 бишээ түүнээс доошоо явна. Татвар нэмнэ, том төслүүд хөдлөхгүй. Төслүүдийг хөдлөхгүй гэж валютын сантай тохирсон юм уу. Төмөр зам барихгүй гэж тохирсон юм уу. 2017 онд бид нарын баталсан төсөв бол орлого нь өндөр, зарлага нь одоогийн та нарын оруулж ирснээс бага байсан. Орлогыг өсгөөд, зардлыг ихэсгээд ороод ирсэн байна."
Сэтгэгдэл (17)