УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дунд оффшор эсрэг хууль байгаа. Энэ хууль батлагдвал төрийн албан тушаалтан болон түүний гэр бүл оффшор бүсэд данс мөнгө хадгалахыг хориглоно. Түүнчлэн энэ бүсэд данстай, мөнгөө хадгалж байгаа улс төрчдөд мөнгөө оруулж ирэх шаардлагыг тавих аж. Хууль санаачлагчид ОУ-ын байгууллагатай хамтарч ажиллаж байна. Энэ талаар ажлууд хийгээд явж байгаа талаар Хууль зүйн сайд С.Бямбацогт УИХ-ын чуулган дээр мэдэгдлээ.
Сэтгэгдэл (3)