ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд тэтгэврийн насыг нэмэхээр болсон. УИХ-аар орж байгаа тодотголд ирэх 2018 оноос тэтгэврийн насыг жил тутам 6 сараар нэмж байгаа. Гэтэл үүнд З.Чинзориг гишүүн шүүмжлэлтэй хандав.
Манай улсын дундаж наслалт жилд 3,6 сараар нэмэгдэж байхад яагаад 6 сараар нэмж байгаа юм бэ. Ер нь ОУВС-гаас тавьж байгаа болзолуудыг цаасаар нл хармаар байна. Ийм боломж байна уу” гэхэд Б.Чойжилсүрэн “ Энэ жил 578 тэрбум төгрөг татаас өгч байна. Ирэх жилээс өснө. Тиймээс энэ асуудлыг аргагүй эрхэд оруулж ирж байна. Дэлхийн улс орнууп тэтгэврийн реформоо хийгээд явж байна.
Монгол улс хамгийн сүүлд хийж байгаа улс. 2015 оны мэдээллээр эрэгтэйчүүдийн дундаж наслалт 64,7, эмэгтэйчүүд 73,5 байна. Шилжилт дуусах үед монголчуудын нас 4-5 жилээр нэмэгдэх тооцоо байгаа юм. ОУВС-гийн хөтөлбөрт орох эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Үүний дараа ОУВС-гийн захирлуудын зөвлөлөөр орно. Үүний дараа ил болгоно” гэв.