УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар 2017 оны улсын төсвийн тодотголын анхны хэлэлцүүлгийг хийж байгаа юм.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Өнгөрсөн хугацаанд манай Засгийн газар эдийн засгийн нөхцөл байдлыг яаж сайжруулах вэ, ямар боломж бололцоо байна гэдгийг судалсан. ОУ-ын банк санхүүгийн байгууллагуудтай ярилцах, тэдний санал зөвлөмжийг тусгах гэх олон ажлыг хэрэгжүүлсэн. Манай Засгийн газрыг удаан байна гэх шүүмжлэлийг УИХ-ын гишүүд болоод ард түмэн хүртэл хэлж байсан. Харин яагаад удаад байсан бэ гэхээр ОУВС-гийн дүгнэлтээс тодорхой болж байгаа гэж ойлгож байгаа.
Өнөөдрийн үүссэн нөхцөл байдал нь шийдвэрээ олж гарахад хүндхэн байсан учраас удаад байсан юм. Түүнээс биш анх Засгийн газар байгуулагдсныхаа дараахан ОУВС-нд Монгол Улсын эдийн засагт үнэлэлт дүгнэлт өгөөч гэх саналыг явуулсан. Үүний дараа ажлын хэсэг ирж, үнэхээр нөхцөл байдал чинь болохоо больсон байна. Бид ямар арга хэмжээ явуулах вэ гэдгээ шийдэж чадахгүй эргэлзэж, тээнэглэзсэн улсууд Монгол Улсад хэд дахин ирж байж 2017 оны 2 дугаар сард “За энэ байдлаар танай улсын эдийн засгийн сэргээх боломж байна гэдэг дүгнэлтийг гаргасан. Ийм л нөхцөл байдал үүссэн. Тиймээс учраас ОУВС бодиттой дүгнэлт гаргаж ирээгүй байхад тодорхой бодлогоо тодорхойлж болохгүй байсан учраас бид жаахан удаан байсан. Энэ үнэн. Удаан байснаа хүлээн зөвшөөрч байна.
Миний бие Сангийн сайд байсан нь үнэн. Тэгвэл та нар яагаад МАН-ыг хамтарсан Засгийн газарт орж ажиллаач ээ гэчихээр 8 сарын дараа болиочээ гэдэг юм. Төрийг хариуцлагажуулъя. Төсвийг сахилагажууья. Энэ олон энд тэнд яваад байгаа төсвийг чинь нэгтгээд нэг төсөв болгоё, Зардал дээрээ хяналт тавья хасах үлдэгдэлтэй болчихсон байгаа төсвийг чинь нэмэх болгоё гэсэн байдлаар Сангийн яамыг ажиллуулж эхэлсэн. Та нар үүнийг хүлээн зөвшөөрөхгүй МАН-ыг ЗГ-аасаа гаргасан. АН-ынхан та нар л ийм шийдвэр гаргасан. Хэрэв тэр үед хамтарч засаг бариад явсан бол өнөөдрийн ийм хүнд нөхцөл байдалд хүрэхгүй байх байсан гэж би бодож байгаа. Гэтэл өнөөдөр ОУВС-аас зээл авч нөхцөл байдлаа сайжруулъя гэхээр татгалзаад байгааг нь ойлгохгүй байна. Нэмэгдэх долоон төрлийн татварт аж ахуй нэгжтэй холбоотой ганцхан төрлийн татвар байгаа. Энэ нь тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх татвар. Бусад нь архи, тамхи, бензины онцгой татвар байгаа. 5,5 тэрбум долларын өр тавих гэлээ гээд АН-ынхан уурлаад байгаа. Энэ мөнгөний 50 хувь нь өмнө нь тавьсан өрийн хугацааг сунгаж байгаа. Хэрэв сунгахгүй бол ОУВС-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй гэсэн шаардлага тавьсан учраас хугацааг нь сунгаж байгаа.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (20)