УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2017 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Яг одоо гишүүд асуултаа асууж, хариулт авч байна. УИХ-ын гишүүн Ш.Занданшатар “Хөрөнгө оруулалтыг ээлжит бус чуулганаар шийдэх боломж байсан.
Яагаад зарлаагүй юм бэ. Манай мөнгө угаах гэмт хэргийн саарал жагсаалтад орчихсон байгаа. Мөнгө угаах гэмт хэрэг буюу Оффшортой тэмцэх талаар ямар арга хэмжээ авах бэ. Дараа нь үр ашиггүй компаниудыг хувьчлах асуудал яагаад удаад байна вэ гэсэн асуултад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “ОУВС хөтөлбөрт орж байгаа нь эдийн засгаа сэргээх зоирлготой. Тавьж байгаа шаардлага нь таалахгүй байх тохиолдол аль ч улс оронд байдаг.
Энэ хугацаанд эдгээр шаардлагуудыг хангах ажил хийгдсээр ирсэн. УИХ-ын ээлжит чуулганаар шийдвэрлэх боломжтой байсан учраас ээлжит бус чуулган зарлаагүй. Хувчлалын тухайд удаах шалтгаан байна. Эдийн засгийн хүндрэлтэй үед гээд компаниудаа хямд зарчихмааргүй байна. Тиймээс энэ асуудлыг түр хойшлуулсан.