УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2017 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Сангийн сайд Б.Чойжилсүрэн төсвийн төслийг танилцуулсны дараагаар гишүүд асуулт тавьж байна.
Гишүүд эмэгтэй хүүхдийн мөнгө өгөх хүрээг хумиж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Харин үүний хариуд Сангийн сайд “Хүүхдийн мөнгөний асуудлыг ОУВС-тай тохирсон. Зөвхөн зорилтод бүлэгт буюу 40 хувьд нь өгөхөөр зорьсон. Одоо хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгож байна. Үлдсэн 20 хувийн хүнсний талон болгоно. Тэгэхээр зорилтод бүлгийн хүүхдийн мөнгөө ч, хүнсний талоноо ч авна. Өөр зүйлд зарцуулахгүй” гэлээ.
Сэтгэгдэл (7)