УИХ-ын чуулган өнөөдөр 10.00 цагт хуралдаж, 2017 оны төсвийн тодотголын нэг дэх хэлэлцүүлгийг хийнэ.
Засгийн газар, ОУВС хоорондын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах болсон. Энэ хүрээнд Засгийн газрын зүгээс Архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн албан татвар, Автобензин, дизелийн түлшний онцгой албан татвар, Суудлын автомашины онцгой албан татвар болон Хувь хүний орлогын албан татварыг нэмэхээр Төсвийн тодотгол боловсруулж өнгөрсөн сарын 24-нд өргөн мэдүүлсэн юм. Мөн төсвийн тодотголд хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхлэх, Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэхээр тусгасан байна.
Ингэснээр төсвийн сахилга батыг чангатгаж, орлогын тогтвортой үүсвэр бий болгон, алдагдлыг дунд болон урт хугацаанд үе шаттайгаар боломж бүрдэнэ хэмээн Засгийн газар танилцуулгадаа дурьдаад байгаа юм.