УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж дууслаа. Төлөвлөгөөний дагуу өнөөдөр УИХ-ын чуулган хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан. Гэвч УИХ-ын дарга М.Энхболд чуулганыг маргааш хуралдуулахаа зарлалаа. Харин өнөөдөр УИХ дахь намын бүлэг, УИХ-ын даргын зөвлөл хэлэлцэх асуудлыг дарааллаар хуралдах аж.
Сэтгэгдэл (1)