Сонгуулийн Ерөнхий хороо хуралдаж, гадаад улсад амьдарч буй иргэдийг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулах ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган, хяналт тавих үүрэг бүхий комиссыг байгуулжээ.
Тус комиссын даргаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, дэд даргаар СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн нарыг томилсон байна.