Монгол Ардын нам эрх барьсан цагаасаа төрийн байгууллагуудад халаа сэлгээ хийж, "60 тэрбум"-ын гэгдэх томилгоогоо ёстой л амьдрал дээр хэрэгжүүлж эхлээд байгаа.
Тус намын тодотголтой бол хэн ч байсан ямар нэгэн байдлаар бялуу хүртдэг гэдгийг тэд утгаар нь харуулж байна. Тухайлбал нэг хэсэг дуулиан тарьж явсан “гааль”- ийн Х.Баатар, Увс аймгийн Засаг дарга асан Э.Цасчихэр нар ч МАН-ын албан тушаалын бялуунаас хоцролгүй хүртжээ. Тодруулбал, ГЕГ-ын даргаар ажиллаж байхдаа авлигын хэрэгт холбогдож ял сонссон Х.Баатар нь Хөдөө аж ахуйн биржийн захирлаар томилогдсон байна.
Харин Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Цасчихэр мөн л хэл аманд орооцолдож, хууль хүчний байгууллагын хаалгыг нэг бус удаа тогшиж явсан эрхэм. Тэгвэл Э.Цасчихэр “Шивээ-Овоо" ХК-ийн Техникийн асуудал эрхэлсэн дэд захирлаар томилогджээ.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (30)