УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулан дөнгөж сая мэдээллээ.
Тэрбээр энэ талаар “Би Орхон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд манай багийн иргэд тухайн хэрэгт холбогдон ял шийтгэл эдлэж, он удаан жил хоригдож байгаад харамсаж байна. Шүүхийн шийдвэр эцсийнх байдаг. Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлдэг. Тиймээс нэгэнт гарсан шүүхийн шийдвэрийг шүүх эрх мэдэл надад байхгүй. Гэвч иргэд сонгогчдоос уг хэрэгтэй холбоотой өргөдөл, гомдол, хүсэлтүүд ихээр ирсэн. Би иргэн хүний хувьд ч тэр бүхэнтэй санал нэг байгаа. Давж заалдах шатны шүүх хурал болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэнд харамсаж байна. Уг нь нэмэлт мөрдөн байцаалт ч юмуу ямар нэгэн байдлаар буцаах болов уу гэж харж байсан” хэмээлээ.
Мөн тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж, зарлаг гаргуулах албан ёсны хүсэлт хүргүүлж байна. Учир нь энэ хэргийг хаалттай явуулсан. Харин одоо үүнийг нээлттэй болгох боломж байна. Тусгай хяналтын дэд хорооноос ажлын хэсэг гаргаад ажлын хэсэг ажлаа тайлагнах байдлаар онц нууцын зэрэглэлтэй мэдээллээс бусад олон нийтийн эргэлзээ төрүүлээд байгаа мэдээллүүдийг ил болгох хэрэгтэй. Тиймээс Ерөнхийлөгч зарлиг гаргачихвал боломж бүрэн байна гэж үзэж байгаа юм. Ер нь Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргах бүрэн боломжтой, С.Зоригийн хэрэг гарах үед Ц.Элбэгдорж өөрөө Ерөнхий сайд байсан. Түүний кабинетад байсан хүн амь насаа алдсан учраас тэрбээр энэ асуудалд анхаарал хандуулж зарлиг гаргах байх гэж найдаж байна” гэв.
Тэрбээр Ерөнхийлөгчид өргөн барих албан бичигт:
- Шүүх хурал хаалттай хийж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулинд заасан аливаа иргэн шударга шүүхээр шүүлгэх эрхтэй гэсэн эрхийг бүрэн эдлэсэн гэдэгг эргэлзэж байгаа тухай
- Шүүгдэгч нар нь захиалгат аллага үйлдсэн гэх боловч захиалагч өнөөг хүртэл хэн болох нь тодорхойгүй байгаа тухай
- Тухайн хэргийн амьд гэрч гэгдэх Д.Булганы өгсөн мэдүүлзг нь шүүгдэгмийн нөхцөл байдлыг дээрдүүлсэн. эсвэл дордуулсан талаар мэдэхийг хүсч байгаа тухай
- Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь онц ноцтой гэмт хэргийг бүрэн нотлож байгаа эсэх зэргээр эргэлзэж тодорхой болгох, мэдээллээр хангах тухай надаас хүссэн байна
Иймд Монгол Улсын Ерөнхийлөгм та бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, тусгаарласан хэргийн мөрдөн байцаалтад саад болохооргүй, хуулиар шууд хориглосон онц нууцын зэрэгтэй мэдээллээс бусад аливаа нотлох баримтуудыг ил болгох зорилгоор шүүх болон мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулсан ажлын хэсэг байгуулах зарлиг гаргаж өгнө үү” гэжээ.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (11)