УИХ-ын гишүүн О.Баасанхүү яг одоо хэвлэлийн хурал хийх гэж байна. Тэрбээр Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар мэдээлэл өгөх аж.
Учир нь өнгөрсөн мягмар гаригт Нийслэлийн Эрүүгийн давж заалдах шатны шүүхэд С.Зоригийн амь насыг хөнөөсөн давж заалдах шатны хурал болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг.
Тодруулбал, Ц.Амгаланбаатар, Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарт оноосон 24-25 жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн юм. Үүнтэй холбогдуулан мэдээлэл хийх аж. Хэвлэлийн хурлыг Төрийн ордонд албан өрөөндөө 11.40 цагт хийнэ.
Сэтгэгдэл (5)