Улсын дээд шүүх Ардчилсан намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзсэн билээ. Тэгвэл уг шийдвэртэй холбоотойгоор Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд Ардчилсан намын ҮЗХ-ны хурлыг хуралдуулахыг шаардаж эхэлжээ.
Гишүүд шаардлагаа албажуулж гарын үсэг зурж эхэлсэн байна. Тэд Улсын дээд шүүх рүү намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт ямар хэлбэрээр явсныг, Дээд шүүх яагаад бүртгэхээс татгалзсан талаар баримт тайлбар авахыг хүсчээ. Мөн яг одоо АН-ын хуучин дүрэм үйлчилж байна уу, эсвэл дээд шүүх бүртгэгдээгүй дүрэм үйлчилж байна уу гэдэг нь Ардчилсан намын жирийн гишүүдийн эргэлзээтэй байдалд оруулж байна. Улс төрийн намын тухай хуульд Дээд шүүхэд бүртгэгдсэн дүрмийн дагуу улс төрийн нам үйл ажиллагаа явуулахыг заасан.
Тийм учраас намын дотоод сонгуулийг явуулах нь зүйд нийцэх эсэх, дотоод сонгуулийн хорооны гаргасан шийдвэр, явуулж буй үйл ажиллагаа нь аль дүрмээр явж байгааг тодорхой болгох, өндөр хураамж, дэнчин нь аль дүрмээр тогтоогдож байгааг тодруулахыг шаардаж ҮЗХ-г яаралтай хуралдуулахыг шаардаж байгаа юм.
Сэтгэгдэл (19)