Ардчилсан нам VI, VII их хурлаас баталсан дүрмээ Дээд шүүхэд дөнгөж сая бүртүүллээ гэх мэдээлэл зарим мэдээллийн сайтууд дээр гарсан. Ингэхдээ "Тус намын дотоод сонгуулийн бүртгэл өнөөдөр дуусах бөгөөд гишүүдийн зүгээс дотоод сонгуулиа албан бус дүрмээр явуулж байна гэх шүүмжлэл дагуулсан учраас өнөөдөр тус намынхан шинэ дүрмээ Дээд шүүхэд бүртгүүлсэн" гэсэн. Тэгвэл Улсын Дээд шүүхээр тус намын дүрмийг бүртгэхээс татгалзжээ.
"Ардчилсан Нам”-ын даргын нэр болон дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хэлэлцжээ. Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд тус намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байна.
Харин Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, Ардчилсан Намын даргаар Содномзундуйн Эрдэнийг сонгосныг бүртгэжээ.
Сэтгэгдэл (6)