УИХ, нийслэлийн сонгуулийн будилаан Баянзүрх дүүрэгт өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа. Хөл толгойгоо олохгүй албан тушаалын төлөөх дайны хажуугаар сиймхийг ашиглан сэргэлэн зан гаргасан нөхдүүд цөөнгүй байна.
Тэдний нэг нь гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар бололтой. Сонгуулийн дараа Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргаар Ж.Энхзул хэмээх бүсгүйг томилжээ. Гэтэл Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул сар шинийн өмнө шийдвэр Захиргаа, бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын томилгоог хийсэн байна.
Түүний томилсон хүн нь Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар гэнэ. Мэргэжлийн хүмүүсээр засгийн эрх бариулна гэж амлалт өгсөн МАН Мэргэжлийн гэх Засгийн газар байгуулчихаад байгаа. Гэтэл тэд жүжигчин мэргэжилтэй хүнээр Баянзүрх дүүргийн хүн амын эрүүл мэндийг сахиулахаар, бодлого тодорхойлуулахаар томилсон нь энэ аж.
Сэтгэгдэл (16)