Нийслэлийн намын даргын өрсөлдөөнд УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нэр дэвшихээр болжээ.
Түүний өмнө Сүхбаатар дүүргийн АН-ын хорооны дарга С.Баттулга нийслэлийн АН-ын даргад өрсөлдөхөөр бүртгүүлээд байсан юм.
Ардчилсан намын Дотоод сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх бүртгэлийн ажиллагаа өчигдөр 16:00 цагт дуусгавар болох байсан хоёр өдрөөс буюу ирэх лхагва гараг хүртэл сунгахаар албан ёсны тогтоол шийдвэр гарчээ. Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигчийн сонгуулийн хураамж 90 сая төгрөг. Ирэх дөрөвдүгээр сарын 2-нд АН-ын Дотоод сонгуулийн санал хураалт орон даяар явагдана.
Сэтгэгдэл (4)