Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 2017 оны зургадугаар сарын 26-нд явагдана.
Хуулиараа намууд нэр дэвшигчээ ирэх тавдугаар сард тодруулах юм. АН-аас нэр дэвших хүмүүсийн нэр эхнээсээ дуулдаж эхэлсэн бол МАХН-аас С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэх мэдээлэл цацагдсаар байна.
Тэгвэл энэ мэдээллийн УИХ-ын гишүүн О.Баасанхүү үгүйсгэжээ. Тэрбээр "Ташаа мэдээлэл. Манай намын зүгээс ч С.Ганбаатар гуай өөрөө ч худлаа мэдээлэл гэдгийг удаа дараа тайлбарласан. МАХН-аас С.Ганбаатар нэр дэвшихгүй. Ерөнхийлөгчид нэр дэвших хүнээ бид удахгүй тодруулна" гэсэн байна.
Сэтгэгдэл (6)