Монгол улсын иргэн Г.Ичинхорлоо нарын эмэгтэйчүүд Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суугаа элчин сайд С.Баярыг эсэргүүцэн, Лондон дахь Монголын Элчин Сайдын яамны үүдэнд тайван жагсаал хийж байгаа билээ.
Тэд "Бидэнд бохир Элчин сайд хэрэггүй", "С.Баяр та өөрийн оффшор дансаа илчил", "25 жил Монголыг удирдах нэрээр 25 жил Монголыг ядууруулсан зальхай этгээдүүдэд хариуцлага тооцоцгооё" гэх бичигнүүдийг Элчин сайдын яамны гадаа нь өлгөсөн юм. Тэгвэл тэдгээр эмэгтэйчүүд Их Британид байгаа монголчуудыг Элчин сайд С.Баярын эсрэг жагсаалд нэгдэхийг уриалжээ.
"Элчин сайд хүн бол тухайн орныхоо төлөөлөл, толь. Бид С.Баярыг Монгол Улсыг төлөөлөл суух Элчин сайд байж тэнцэхгүй хүн гэж үзэж байна. Бидэнтэй санал нэгдвэл Даваа-Баасан 12.00-15.00 цагийн хооронд Лондон дахь Монголын Элчин сайдын яаманд ирж нэгдээрэй" хэмээн цахим хуудастаа бичсэн байна.
Мөн тэд удахгүй фэйсбүүкт групп нээж, албан ёсны мэдээллүүддээ хүргэх аж.
Сэтгэгдэл (98)