Эдийн Засгийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын цагдан хоригдох хугацаа өнөөдөр дуусч, түүнийг үргэлжүүлэн хорих уу батлан даалтад гаргах уу гэдгийг шүүх өнөөдөр шийдэх байсан. Тэгвэл Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнийг батлан даалтад гаргалаа. Уг нь түүнийг Нийслэлийн прокурорын газраас Н.Батбаярыг яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлээд байсан ч шүүхээс Н.Батбаярын биеийн байдлыг харгалзан үзэж, батлан даалтад гаргах шийдвэр гаргасан байна.
Сэтгэгдэл (20)