УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарыг сэжигтнээр татан өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд цагдан хорьсон. Харин сэжигтнээр тооцох хугацаа өчигдөр дуусч, эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гарсан. Тэгвэл түүнийг яллагдагчаар татсан байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байна.
Харин сэжигтнээр татагдсан Н.Батбаярыг үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос гаргаад байгаа. Прокурорын саналыг өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэх юм.
УИХ-ын гишүүн асан Н.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа бол УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт ойлгуулж Хөгжлийн банкнаас нэмж нийт 43.6 тэрбум төгрөг гаргуулж аваад “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн хэрэгт буруутгаж буй юм.
Сэтгэгдэл (20)