УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Фортуна Н.Батбаяр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга асан Б.Гарамгайбаатар нарыг батлан даалтад гаргах эсэхийг маргааш шийднэ.
Тэгвэл өнөөдөр АН-ынхан гишүүдтэйгээ уулзахаар цагдан хорих 461-р анги руу явсан байна. Тэд уулзаж ирснийхээ дараа намыхандаа нөхцөл байдлыг нь уламжлах аж. Гэхдээ АН-ынхан энэ явдлыг хэлмэгдүүлэлт гэж үзэж байна. Энэ талаар нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл “Би ар гэрийхэнтэй нь уулзсан. Гэтэл тэд чихэндээ итгэмгүй зүйл ярьж байна. 1937 онд баярын өмнөх нь С.Амар Ерөнхий сайдыг хэлмэгдүүлж байсан. Энэ удаа ч гэсэн цагаан сарын өмнө баривчиллаа.
Сэтгэл санааны дарамт үзүүлж байна. Шалгаж болно, барьж хорьж болно. Хуулийнхаа дагуу гүйцэтгэ л дээ. Манай гишүүд, тэдний өмгөөлөгчид зөвхөн хууль ёсны дагуу байхыг нь шаардаж байна” гэв.
Сэтгэгдэл (43)