Манай улс ОУВС-гийн EFF буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахаар болсон билээ. Энэ хүрээнд тус сангийнхан манайд хэд хэдэн шаардлага тавьсан.
Үүнтэй холбогдуулан УИХ ээлжит бус чуулганыг өнөөдөр зарлаж, Төсвийн тодотгол болон Татварын зарим хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, тодотгол хийх талаар мэдээлэл байсан ч одоогийн байдлаар тодорхой шийдвэр гараагүй байна.
Хэрэв УИХ ээлжит бус чуулган хуралдвал автобензин, дизель түлшний онцгой олбан татвар, архи, тамхины онцгой албан татвар, суудлын автомашины онцгой албан татвар, Импортын тамхинд ногдох гаалийн албан татвар зэргийг нэмэх, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгон нэмэгдүүлэх, хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах талаар хэлэлцэх юм.