УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга асан Б.Гарамгайбаатар нарыг батлан даалтад гаргаж, гадуур байцааж өгнө үү гэсэн хүсэлтийг өнгөрсөн баасан гаригт өмгөөлөгч нар нь нийслэлийн Прокурорын газарт хандан тавьжээ. Тэгвэл дээрх хүсэлтийг өнөөдөр шийдэх юм байна.
Авлигатай тэмцэх газраас Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг өнгөрсөн хоёрдугаар сарын 21-ний өдөр байцаалт авч байгаад цагдан хорих шийдвэр гаргасан юм.
Тэднийг одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа 461-р ангид хорьж байгаа билээ.
Сэтгэгдэл (5)