Ирэх дөрвөн жилд ерөнхий сайдаар ажиллаж, монголчуудын амьдрал ямар
байхыг шийдэх хүнээр тодроод буй АН-ын дарга Н.Алтанхуягийн ажлаас
бусад нь тийм ч ил тод байдаггүй. МУИС-ын багш, ганзагын наймаачин,
уулчин, аялагч, намын доод шатнаас дарга болсон түүний амьдралын
сонирхолтой агшнуудыг 24tsag.mn-ий "Facelook" булан хүргэж байна.
Ирэх дөрвөн жилд ерөнхий сайдаар ажиллаж, монголчуудын амьдрал ямар байхыг шийдэх хүнээр тодроод буй АН-ын дарга Н.Алтанхуягийн ажлаас бусад нь тийм ч ил тод байдаггүй. МУИС-ын багш, ганзагын наймаачин, уулчин, аялагч, намын доод шатнаас дарга болсон түүний амьдралын сонирхолтой агшнуудыг 24tsag.mn-ий "Facelook" булан хүргэж байна.
Алтантуяа. Увс аймгийн Улаангом хотод аймгийн түүхийн эдийн эрхлэгчээр ажиллаж байсан Норовын тав дахь хүү ээждээ одон авчирчээ. Түүнийг барьсан "хүйс" ээж нь анх Алтантуяа гэдэг нэр өгч байжээ.
Наймны нэг. Найман хүүхэдтэй айлын дундах. Дээрээ хоёр эгч, хоёр ах, доороо гурван дүүтэй. Аяга угаасан усаа марлаар шүүж байгаад шалаа угаадаг тийм цэмцгэр айлд өсчээ.Алтантуяа. Увс аймгийн Улаангом хотод аймгийн түүхийн эдийн эрхлэгчээр ажиллаж байсан Норовын тав дахь хүү ээждээ одон авчирчээ. Түүнийг барьсан "хүйс" ээж нь анх Алтантуяа гэдэг нэр өгч байжээ.
Гавал. 6-р ангидаа Таван онцын эзэн, 7-р ангидаа тэргүүний ном уншигч "Д.Нацагдорж" тэмдэгтэн болж, 10-р ангиа "Тэргүүний
сурагч" алтан медальтай төгсчээ. Дунд сургууль төгсөхдөө аймагтаа оноогоороо нэгт жагссан ч физикийн багштайгаа зузаан найзууд байсан учраас зөвлөлдөж байгаад МУИС-ийн физикийн ангийг авчээ.
Олон жилийн найзууд. Их сургуулийн ангийн анд Э.Бат-Үүлтэйгээ олон жил улс төрийн "нэг завин дээр", парламентын нэг танхимд сууж буй. Тэдний нөхөрлөл ийм олон жилийн түүхтэй аж.
15 жил дотуур байранд. Сурах, ажиллах гээд 15 жилийг МУИС-ын дотуур байранд өнгөрөөжээ.
Шинэ багш. Энэ залуу багш арван зургаан жил МУИС-ийн физикийн тэнхимдээ багшилж, дээр нь ХАА-н дээдийн малын эмч, Анагаахын дээдийн эмчилгээний ангид ч лекц зааж байлаа.
Улс төрийн гараа. МУИС-ын залуу багш нарыг хамсан ардчиллын салхинд тэр торж үлдсэнгүй. Ардчилсан хувьсгалд оролцож явсаар Социал демократ намд орж, анхны нарийн бичгийн дарга нь болсон. 1990.03.31-нд ширвээ сахалтай залуу МСДН-ын анхдугаар хурлыг удирдаж байна.
Ганзагын наймаачин. 1992 оны сонгуулиар ялагдсаныхаа дараа
багшаар ажиллаж байсан дүүгээ ажлаас нь гаргаж нэг хэсэг ганзагын наймаа хөөжээ. Эхлээд Бээжингээс савхин хүрэм зөөдөг байв. Сүүлдээ Эрээн, Эрхүү, Кызыл рүү "гахай" зөөсний ачаар түрийвчээ багагүй зузаатгажээ.
Гэсэн ч жил гаруйн дараа дахин намын ерөнхий нарийн бичгийн даргаар
ажиллах санал ирсэн нь түүнийг эргэлт буцалтгүй улс төрд оруулсан.
Айсуй ялалтын өмнө. 1996 оны УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүргийн 1-р хороололд нэр дэвшиж ялсан билээ.1996.06 сар.
Анх удаа УИХ-д. Ардчилсан хүчний ялсан парламент.
Шинэ сайд: 2004 оны УИХ сонгуульд М.Энхсайхан түүнийг нэр дэвшүүлээгүй юм. Харин сонгуулийн дараа байгуулагдсан хамтарсан Засгийн газарт Сангийн сайдаар очив. Сангийн сайдын тамгыг хүлээн авч байгаа нь. 2004.09.28
Дөрвөн бэрх: 2008 оны сонгуулиар Сонгинохайрханд нэр дэвшсэн дөрөв.
Залгамж: Ардчилсан намын даргаар сонгогдоод хуучин дарга Ц.Элбэгдоржоос тамгаа хүлээн авч байгаа нь. /2008.08.30/ Үүнээс цааш Ц.Элбэгдоржоос өөр олон зүйл өвлөж авахыг үгүйсгэхгүй.
Чимэг. Н.Алтанхуягийн чимэг болсон гэргийг Э.Сэлэнгэ гэдэг. Хоёр дахь амьдрал зохиосон гэж хэл аманд жаахан өртөмтгий ч Н.Алтанхуягийнх сайхан айл.
Хүү. Н.Алтанхуяг хүүтэйгээ хамт гэрэл зургаар өвчилсөн. Сонгуулийн өмнө гаргасан гэрэл зургийн үзэсгэлэнгийн үеэр. Тэрбээр аялах хоббигоо дагаад явсан газрынхаа зургийг дарах дуртай болжээ.
Уулчин. Бурхан Халдун уул. /2012.03 сар/
Загасчин. Хэнтий аймаг. Батширээт сум. Онон гол /2006.10 сар/
Аянчин. Хөвсгөл нуурын орчмын цаатныд. /1999.06 сар/
Суулт. Монголын
тэнгэрийг 99 жил гадаадын компанид түрээслүүлэх гэрээ хийсэн “Айбэкс
Моламын хэрэг”, авлига хээл хахуульд холбогдсон гэж Засгийн газрыг
огцруулахаар 40 гаруй хүн 12 хоног өлсгөлөн зарласаны нэг нь Н.Алтанхуяг байв.
1994.04 сар.
Айсуй ялалтын өмнө. 1996 оны УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүргийн 1-р хороололд нэр дэвшиж ялсан билээ.1996.06 сар.
Анх удаа УИХ-д. Ардчилсан хүчний ялсан парламент.
Шинэ сайд: 2004 оны УИХ сонгуульд М.Энхсайхан түүнийг нэр дэвшүүлээгүй юм. Харин сонгуулийн дараа байгуулагдсан хамтарсан Засгийн газарт Сангийн сайдаар очив. Сангийн сайдын тамгыг хүлээн авч байгаа нь. 2004.09.28
Дөрвөн бэрх: 2008 оны сонгуулиар Сонгинохайрханд нэр дэвшсэн дөрөв.
Залгамж: Ардчилсан намын даргаар сонгогдоод хуучин дарга Ц.Элбэгдоржоос тамгаа хүлээн авч байгаа нь. /2008.08.30/ Үүнээс цааш Ц.Элбэгдоржоос өөр олон зүйл өвлөж авахыг үгүйсгэхгүй.
Чимэг. Н.Алтанхуягийн чимэг болсон гэргийг Э.Сэлэнгэ гэдэг. Хоёр дахь амьдрал зохиосон гэж хэл аманд жаахан өртөмтгий ч Н.Алтанхуягийнх сайхан айл.
Хүү. Н.Алтанхуяг хүүтэйгээ хамт гэрэл зургаар өвчилсөн. Сонгуулийн өмнө гаргасан гэрэл зургийн үзэсгэлэнгийн үеэр. Тэрбээр аялах хоббигоо дагаад явсан газрынхаа зургийг дарах дуртай болжээ.
Уулчин. Бурхан Халдун уул. /2012.03 сар/
Загасчин. Хэнтий аймаг. Батширээт сум. Онон гол /2006.10 сар/
Усчин. Тэр өглөө эрт нуурын усанд орох. Түүний туршлагаар "Увс нуур натри хлортой, давслаг устай. Хөвсгөл их тунгалаг ч уулын нуур учраас их хүйтэн. Хяргас нуурын ус дээд зэргээр цэвэр, ялаа шумуул байхгүй. Дээр нь үргэлж нар шардаг, ус нь бүлээн байдаг учраас зуны цагт гадаад далай тэнгисээс хавьгүй илүү".
Аянчин. Хөвсгөл нуурын орчмын цаатныд. /1999.06 сар/
Судлаач. Өмнөговь аймаг. Гурван тэс сум. Хэрмэн цавд үлэг гүрвэлийн яс үзэж байна./2011.09 сар/
Зовнил. Н.Алтанхуяг их ажлын хажуугаар "Ротари" клубын төслийн шугамаар зүрхний өвчтэй хүүхдүүдэд тусалдаг.
Ерөнхий сайдын хараа: 2012 оны сонгуульд намаа удирдаж, өмнөхөөсөө олон суудал авч чадсан Н.Алтанхуяг баярлахаасаа илүү алсыг харж сууна. Түүний дараагийн нүүдэл энд бичигдэж байна.

Б.Баяр
Сэтгэгдэл (80)