Сангийн яам ирэх гуравдугаар сард ОУВС-ийн сангийн захирлуудын зөвлөл хуралдаж, Монгол Улсад “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх эсэхийг эцсийн байдлаар шийдвэрлэхээр болжээ.
Харин түүнээс өмнө ОУВС-ийн тавьсан шаардлагуудыг Монгол Улс хүлээн авч, эхнээс нь хэрэгжүүлээд явах ёстой аж. Тухайлбал цагаан сарын дараа цаг алдалгүй ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, 2017 оны төсөвт тодотгол хийх ёстой. Учир нь валютын сангийнхан татвар нэмэх, халамжийн хөтөлбөрүүдээ зогсоох хатуу шаардлагыг тавиад байгаа юм байна.