зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Хаянхярваа: ЗГ-ыг буруу зүйл хийвэл хариуцлагын асуудлыг хөндөж тавина

2017-2-14
0
ЖИРГЭХ

УИХ дахь МАН-ын бүлэг намрын ээлжит чуулганы  үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн хугацаанд УИХ дахь МАН-ын бүлэг 36 удаа хуралдаж, давхардсан тоогоор 79 асуудал хэлэлцэн зохих шийдвэр гаргажээ. Бүлгийн хурлаас хууль, тогтоолын төсөл дээр ажиллах 12 ажлын хэсэг байгуулж гишүүд жигд оролцоотой ажилласан бөгөөд дангаараа болон УИХ-ын бусад гишүүнтэй хамтарч давхардсан тоогоор 19 хуулийн төсөл санаачлан боловсруулж өргөн барьснаас батлагдсан дөрөв, хэлэлцүүлгийн шатанд 15 төсөл байгаа аж.

 

Энэ талаар тус бүлгийн дарга Д.Хаянхярваа “Бид УИХ-ын намрын чуулганаар сөрөг хүчин байхдаа дэвшүүлсэн хуулийн төслүүд, санал санаачилгууд, МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бодлогууд, санал санаачилга, хуулийн төслүүдээ батлууллаа. Намрын ээлжит чуулган 85 өдөр чуулахад бүлгийн гишүүд УИХ-ын нэгдсэн 34 хуралдаан, байнгын болон дэд хорооны 140 хуралдаанд оролцож, бие даасан 22 хууль, хуульд өөрчлөлт оруулах тухай 190 хууль, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай 3 хууль, УИХ-ын 59 тогтоолыг хэлэлцэн баталлаа" гэлээ.

 

Мөн тэрээр “Хууль зүйн байнгын хороо “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн энгийн хувьцааны Оросын талын эзэмшиж байсан 49 хувийг Монголын нэр бүхий иргэдийн эзэмшиж байгаа “Монголиан Коппер Корпорэйшн” ХХК худалдан авсан асуудлыг Ажлын хэсэг шалгасны дүнд энэхүү худалдан авах ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон тул төрийн мэдэлд авах шийдвэрийг гаргасан нь энэ намрын чуулганы онцлох шийдвэр байсан. Цаашдаа манай бүлгийн гишүүд болон ард иргэдийн зүгээс гарч байгаа санал бол “Эрдэнэт” үйлдвэрийг нээлттэй хувьцаат компани болгох саналыг тавьж байгаа. Бид ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэт” үйлдвэрийн хувь эзэмших бололцоо олгох асуудлыг ярилцаж шийдвэрлэнэ. Ингэснээр төрийн өмчийн оролцоотой компаниудыг олон улсын болон дотоодын зах зээл дээр нээлттэй компани болгож нийгмийн хариуцлагыг нь дээшлүүлэх том арга хэмжээний эхлэл болно гэж үзэж байгаа” хэмээв.

 

Мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-“Эрдэнэ”-ийн 49 хувийг хууль зөрчин худалдан авсан гэдэг дүгнэлтийг Хууль зүйн Байнгын хорооноос томилогдсон Ажлын хэсэг гаргасан. Тэгвэл хууль зөрчсөн хүмүүст хариуцлага тооцох уу?

 

-Засгийн газрын зүгээс хуулийн байгууллагад хандсан байдаг. Энэ хүсэлтийн хариуд Нийслэлийн прокурорын газраас хэрэг үүсгэх боломжгүй гэдэг хариу өгсөн. Засгийн газар “Эрдэнэт”-ийг төрийн мэдэлд авахдаа хууль зөрчсөн гэж үзвэл дараагийн шатанд хууль хяналтын байгууллагад хандаад явах эрх нь нээлттэй байгаа.

 

-МАН төр барьж байх хугацаандаа Тавантолгойн төслийн эргэлтэд оруулах боломжтой юу?

 

-Таван толгойтой холбогдсон асуудлыг эргэлтэд оруулах асуудлыг энэ Засгийн газар нухацтай судалж байгаа юм билээ. Бүлэг дээр танилцуулсан. Аль болох богино хугацаанд Таван толгойг эргэлтэд оруулах тэгэхдээ бүрэн утгаар нь ажиллуулах шаардлага байгаа. Тийм учраас Засгийн газар хаврын чуулганд багтаад энэ асуудлыг Их хуралд оруулж ирэх болов уу гэж найдаж байна.

 

-Ерөнхийлөгч намрын чуулганы хаалтын үеэр “МАН-ын зарим гишүүд “Эрдэнэт”-ээр шантааж хийн Засгийн газраа огцруулах гээд байна” гэж байсан. Ер нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа энэ Засгийн газрыг огцруулна гэх яриа ч гараад байгаа. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

 

-Ерөнхийлөгч тийм үг дурдаад өнгөрнө билээ. Манай намаас тийм зүйлийг хүлээгээд хэрэггүй байх гэдэг хариулт л хэлмээр байна. Бид Засгийн газраа шүүмжилнэ, шахна. Буруу зүйл хийх юм бол хариуцлагын асуудлыг хөндөж тавина. Энэ бүхнийг нийгэмд Ардын нам задарч байгаа юм байна, Засгаа унагаах гэж байна гэж тайлбарлах шаардлага байхгүй. Засгийн газар энэ бүрэн эрхийн хугацаанд ажиллаад явж чадна гэж итгэж болно.

 

-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь нь ямар байдалтай байна вэ. “Эрдэнэт”-ийг барьцаанд тавьсан 460 тэрбум төгрөгийн өрийг Монгол Улсын Засгийн газар төлөхөөр болсон гэх мэдээлэл цацагдаад байгаа. Үүнд тайлбар өгөөч?

 

-“Эрдэнэт” болоод томоохон төрийн өмчит улсын үйлдвэрийн газруудыг нээлттэй компани болгох тухай асуудал яригдаж байгаа. Нээлттэй компани гэдэг бол шударга, ил тод, тодорхой хэсэг нь IPO гаргаж хөрөнгийн биржээр худалдаа хийнэ гэсэн үг. Арбитрын шүүхийн асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаан дээр авсан. 50 сая ам.долларыг нь хохирол учруулсан гэж байгаа “Жаст” групийн талынхан барагдуулсан, одоо үлдэгдэл байгаа гэсэн асуудал яригдсан. Яг өнөөдрийн байдлаар Арбитрын шүүхээс шийдвэр гараад, Монгол Улсын Засгийн газар тийм төлбөр хийх гэсэн эцсийн шийд гараагүй байна. Гэхдээ залилан хийсэн хүмүүс нь тодорхой учир Засгийн газарт бус тэр хүмүүст шийдвэр нь очих болов уу гэж бодож байна.  

 

-УИХ дахь АН-ын бүлгээс намрын чуулганаар батлагдсан хуулиуд дунд эдийн засгийг сэргээх зорилготой хууль бараг батлагдсангүй. Харин ч халамжийн хуулиуд батлагдаа. Эдийн засаг хүнд байгаа үед халамжийн хууль батлагдах нь сөрөг нөлөөтэй гэж байсан. Энэ нь хэр зөв зүйтэй юм бэ?

 

-МАН зүүний чиглэлийн нам. Эдийн засгийн боломжоо бид маш сайн тооцсон. Өнөөдөр Монгол Улс дан зүүний чиглэлийн намтай болсон. АН ч яг л зүүний намын үзэл баримтлалаар ажиллаж байгаа.

 

-“Эрдэнэт”-ийг хууль бусаар хувьчиллаа гээд төр авахаар болж байна. Тэгвэл төр буцаан авах процес нь мөн л хууль зөрчиж байна гэж байр сууриа илэрхийлэх хүмүүс бий. Тэгэхээр төр “Эрдэнэт”-ийг эргүүлж авах процес яаж явагдах вэ?

 

-УИХ-аас тогтоол гаргасан. Энэ тогтоолд “Эрдэнэт”-ийг авсан, ХХБ-ны холбогдох хүмүүстэй тооцоо нийлнэ гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт”-ийг төрийн мэдэлд байлгаж байгаад энэ хугацаандаа тэр хүмүүстэй тооцоо хийнэ гэсэн үг. Төрөөс ямар хэмжээний мөнгө, өөрсдөөс нь ямар хэмжээний хөрөнгө гарсан юм гэдгийг тогтооно. Эцэст нь энэ хэсгийг төрийн мөнгөөр, үүнийг нь хувийнхаа мөнгөөр авчээ гэдэг ялгаа заагийг гаргаж байж шийдэх болов уу гэж харж байгаа. Тэр хүртлэх хугацаанд “Эрдэнэт”-ийн 49 хувь төрийн мэдэлд байна.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
“Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Zochin (66.181.179.113)
    Neelttei huvitsaat kompani bolgood gadna , dotnii hend ch hamaagui ogno geh um yarilaa daa, medeej ard tumend ter ih mungu bhgui ni oilgomjtoi, heniih bolgoh sanaatai bna MAN haaan
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Нам ялгаагүй луйварчингууд шүү дээ...
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.50.206.52)
    ЗГ-таа хариуцлага ярих цаг болсон юм бишүү.ЗГ-нхаа нэр хүндийг нам унагасан сайдадаа хариуцлага ярихгүй харин өмөөрч байгаа нь шударга зүйл мөн үү.Оюунхорол сайд ажлаа өгөх баримт бүрэн болчихоод байхад таг болчих юм даа.ингэж л хуйвалдаж байгаа чинь МАН шударга ажиллаж байгаа нь энэ үү.
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    6 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    14 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    18 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    19 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    20 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    1 цаг 42 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    3 цаг 4 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    3 цаг 8 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    3 цаг 52 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    5 цаг 39 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    5 цаг 50 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 14 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    6 цаг 17 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    6 цаг 25 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    6 цаг 30 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    6 цаг 33 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    6 цаг 59 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    17 цаг 46 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 25 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК