Сонгуулийн ерөнхий хороо өнгөрсөн баасан гаригт хуралдаж Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийг баталжээ.
Цаг хугацааны хуваарьт сонгуулийн хэсэг, хороод байгуулах, сонгогчдын нэрийн жагсаалтыг нэгтгэн гаргах, цахим хуудаст байрлуулах, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх, бүртгэх, сонгуулийн сурталчилгаа хийх, саналын хуудас, техник хэрэгслийг бэлтгэх, хүргүүлэх, гадаад улсад байгаа сонгогчийн саналыг авах зэрэг ажлуудыг хуулийн холбогдох заалттай, хэрэгжиж эхлэх, дуусгах хугацаатай нь нарийвчлан тусгажээ.
Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар өнөөдөр 14:00 цагаас мэдээлэл хийх юм байна.