Ардчилсан намын VII Их хурал өндөрлөлөө. 180 гаруй мянган гишүүдийн төлөөлөл болсон 2700 гаруй төлөөлөгч “Улаанбаатар палас”-т чуулж, шинэхэн намын даргаа батламжилж, намын дүрмийн төслийг хэлэлцэж баталлаа. Уг нь шинэхэн намын даргын зүгээс өнөөдөртөө багтаж, Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгоно гэж мэдэгдэж байсан ч “гал тогооны хүн”-ээ тодруулж чадалгүй өндөрлөлөө. АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад Ц.Тувааныг томилно гэсэн мэдээлэл байгаа ч МоАХ-аас Г.Байгальмаа, О.Магнай нар нэр дэвших хэлэлцээг эхлүүлсэн тухай яриа дуулдаж байсан. Тэгвэл С.Эрдэнэ намын даргынхаа тамгыг авангуутаа эрх дархаа эдлэхээр шийдсэн бололтой. Тэрбээр ирэх долоо хоногтоо багтан Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргыг томилох аж. Түүнийг сонголт мэдээж Ц.Тувааныг томилно гэж харах юм хүмүүс их байна. Учир нь Ц.Туваан нь АН-ын энэ удаагийн их хурлыг зохион байгуулах ажлыг хэсгийг ахалсан бөгөөд өмнө нь Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж байсан. Мөн С.Эрдэнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхад тус яаманд Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан хүн юм.
Сэтгэгдэл (18)