Ардчилсан намын Их хуралд оролцож байгаа төлөөлөгчид Ардчилсан намын даргаар сонгогдсон С.Эрдэнийг батамжиллаа. Ингэснээр албан ёсоор Ардчилсан намын дарга З.Энхболд чөлөөлөгдөж, С.Эрдэнэ шинэ дарга болж байна. Шинэ даргын нэрийг Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэх даалгаврыг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргад үүрэг болголоо.
Сэтгэгдэл (3)