УИХ-ын чуулганаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлыг хэлэлцэж дууслаа.
Чуулганы хуралдааны үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн ихэнх нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ж.Батзанданаас бусад гишүүд нь эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "УИХ-ын гишүүдийн гаргах гэж байгаа шийдвэр Монгол улсын сайн сайханд хориг болно" хэмээн сануулсан юм. Ингээд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр авах асуудлаар санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн 80,3 хувь нь дэмжлээ. Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн мэдэлд шилжүүлэн авахаар болж байна.
Сэтгэгдэл (18)