УИХ-ын чуулганаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлыг хэлэлцэж байна. Чуулган эхлэхийн өмнөх нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох сураг гарч байна. Мөн чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Г.Зандаршатар: “Эрдэнэтийн асуудлыг хэрхэн шийдэхийг ард түмэн харж байна. Энэ бол өмнөх Засгийн газрын үед гаргасан шийдвэр. Гэтэл хэргийн эзэд алга. Ганц төлөөлж байгаа хүн нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Тиймээс Ерөнхийлөгч энэ удаагийн чуулганд оролцох ёстой” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл УИХ-ын чуулганд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож байна. Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд тааллаараа оролцдог ч хаалтын чуулганд ихэвчлэн оролцдог юм.
Сэтгэгдэл (13)