“Огцом эргэлт” кино үзэгчдийн хүртээл болно

Цэрэг, цагдаа, эмч, сурагчдын тухай олон ангит кино хийгээд байгаа МҮОНТ-ийнхэн дахин шинэ цувралын зураг авалтыг эхлүүлжээ. Тэд энэ удаад Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийнхөнтэй хамтарч “Огцом эргэлт ” нэртэй олон ангит кинон дээр ажиллаж байгаа аж. Монголчуудын дунд түгээмэл дэлгэрч байгаа чихрийн шижин, зүрх судасны өвчнөөс сэргийлэх агуулгатай энэ киноны зохиолыг А.Амарсайхан бичжээ. Харин ерөнхий найруулагчаар Б.Гантулга, ерөнхий продюссерээр Л.Эрдэнэтуяа, ерөнхий зураглаачаар Б.Чинбат нар ажилласан байна. 30 ангитай “Огцом эргэлт” ирэх аравдугаар сараас үзэгчдийн хүртээл болох юм.
Д.Ундрах 24tsag.mn