Монголын мэргэжлийн анчдын холбоо болон “Ногоон парламент” ТББ-ууд хамтран өнөөдөр “Зууны мэдээ” мэдээллийн төвд ховордсон амьтныг хууль бусаар агнаж байгаа тухай мэдээллээ. Тухайлбал, Гадаадын иргэд угалз, шонхор зэрэг амьтныг агнаж хууль бусаар хил давуулсаар байгаа аж.
Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүү Д.Гэрэл, “Ногоон парламент” ТББ-ын гишүүн Б.Батболд нар энэ хэрэгт БОАЖ-ын сайд Д.Оюунхорол буруутай гэж үзэж байгаагаа хэллээ. Тэдний онцолж буйгаар Д.Оюунхорол өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлэл хийж, нууц тогтоолоор 240 орчим шонхорыг хууль бусаар агнах зөвшөөрөл олгосон байна. Нэг шонхороос 11 мянга 760 доллар улсад авч үлдэх ёстой байдаг аж. Харин одоогийн байдлаар 5.4 тэрбум төгрөгийн хохирол улсад учруулжээ.
Түүнчлэн Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба гэгч АНУ-ын анчин Кампсад есдүгээр сарын 15-наас 30-ны хооронд ан агнах тухай зөвшөөрлийг олгосон байна. Зөвшөөрлийн дагуу АНУ-ын иргэн угалзын ан хийгээд буцсан аж. БОНХАЖ-ын сайдын тушаалаар Баян-Өлгий аймгийн Булган суманд нэг толгой угалзын зөвшөөрлөөр есдүгээр сарын 18-нд “Лүүк Монголиа” ХХК, Герман улсын анчин хуваарьт ан хийсэн. Гэвч дээрхи нэр бүхий компанийн захирал н.Баттулга гэгч дахин нэг угалз зөвшөөрөлгүй агнасан байна. Мөн Герман улсын анчин Томас угалз агнасан. Ингээд нийтдээ таван угалз хууль бусаар агнасан гэдгийг Д.Гэрэл онцоллоо.
Иймд “Д.Даваасамба болон “Монгол сафари” ХХК-ийн захирал н.Буяндэлгэр, “Лүүк Монголия” ХХК-ийн захирал н.Баттулга нарыг шалгаж өгөх хүсэлтийг АТГ-т хүргүүлсэн байна.
Сэтгэгдэл (14)