УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Говь-Алтай аймгийн малчид, иргэдийн амьжиргааг дэмжих хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхэлжээ.
Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх том хүчин зүйл бол малчдын түүхий эдийг ченжийн гараар дамжуулалгүй шууд худалдан авагчдад хүргэх, малын махаа боломжийн үнээр борлуулж ашиг олох ажил. Гэвч малчдын гар дээрээс худалдан авалт хийх боломж тэр бүр олддоггүй, малчид ч малын махаа үнэ хүргэж чадалгүй ченжид тушаадаг байв.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хэлэхэдээ "Монгол Улс БНХАУ руу мах экспортлох олон үндэслэл шалтгаан ярьж, боломжийг эрэлхийлж байсан ч харамсалтай нь үр дүнд хүрээгүй. Тэгвэл би Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар ажиллах хугацаанд үүнд онцгой анхаарал хандуулж 2015 оны 9 дүгээр сарын 8-нд Хятадын талтай гэрээ байгуулж, Говь-Алтай аймгийн Бургастайн боомтоор мах экспортлох боломжийг нээж өгсөн. Энэ бол ард түмэн, нутгийн зон олныхоо амьдралд оруулсан бодит бүтээн байгуулалт гэж бодож байна. Одоо бид хамтарч энэ боломжоо бүрэн дүүрэн ашиглаж, хөгжилд хүрэх болно" гэжээ.
Сэтгэгдэл (2)