Засгийн газар өнөөдөр 12.30 цагт ээлжит бусаар хуралдахаар болжээ. Уг нь "Мэргэжлийн" Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гаригт хуралддаг байсан ч өнөөдөр тодорхой бус шалтгаанаар хурал зарласан байна.
Энэхүү хурлаас төсвийн тодотгол болон зарим төрлийг татварт нэмэгдүүлэх хуулийн төслүүд өргөн барьсантай холбоотойгоор тодорхой асуудлаар хуралдахаар болсон гэдгийг эх сурвалж мэдээлэв.